Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2016 оны Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаснаас хойш 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-нд олгож эхэлсэн түүхтэй. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдад тус цолыг олгосон бол 1950 онд Цагдаагийн байгууллагаас, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас /тухайн үеийн Иргэний хамгаалалтын байгууллага/ хурандаа цолтон төрөн гарчээ.
1971 оноос хойш 2004 он хүртэл Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Улсын иргэний хамгаалалтын газраас 32, Гал түймэртэй тэмцэх газраас 28 буюу нийт 60 хүнд хурандаа цол олгожээ. Харин 2004 оноос хойш 280 гаруй хурандаа цолтон төрсний долоо нь эмэгтэй хурандаа байна.
1936 оноос хойш 87 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын 3200 гаруй хурандаа цолтон төрсний 60 гаруй нь эмэгтэй хурандаа байгаа бол хамгийн олон хурандаагаар Батлан хамгаалах яам тэргүүлдэг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
