Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, Гадаадын иргэн, харьяатын газрын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүллээ. Тодруулбал, 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газраас чөлөөлөгдсөн иргэн Б нь байгууллагын нэр барьж, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс 2 сая төгрөг авсан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдож, тухайн иргэний гаргасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг нь шалгуулахаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.
Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл олголт, виз, оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалт, гадаадын иргэний бүртгэл, цагаачийн гарах-орох мэдэгдэл зэрэг виз, зөвшөөрлийн 10 орчим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд цаашид манай байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн 5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим сайт болон мэдээллийн лавлах 1800-1882 утсаар зөвлөгөө, мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсье.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
