Сураггүй алга болсон охиныг уулнаас эсэн мэнд олжээ

2023 оны 03-р сарын 17 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Нуурын өргөн мод” гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга боллоо гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 15-ны өдөр 23.45 минутад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж гуравдугаар сарын 16-ны өдрийн 05.45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх