Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон 1993 оноос хойш тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдөрт зориулан Байгалийн түүхийн музейгээс “Ус намгархаг газрын экосистем” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтээ “Цаг нь иржээ, ус намгархаг газрыг нөхөн сэргээх’ гэсэн уриан дор зохион байгууллаа. Тус үзэсгэлэн нь ус, усны урсац бүрэлдэх эх, намаг, цэвдэг бүхий газар нутгийн экосистемийг таниулах, тухайн газар нутгийн ач холбогдлыг ойлгуулах, тэнд амьдардаг биологийн төрөл зүйлээр дамжуулан хамгаалах сэдэл төрүүлэх зорилготой. Улмаар байгалийн түүхийн музейн сан хөмрөг дэх ус, намаг, нугын зүйлүүдийн цуглуулгаас сонгон 70 зүйл ургамлын хатаамал, 10 зүйл шувуу, 3 зүйл хоёр нутагтан, 2 зүйл хөхтөн амьтан, 50 гаруй багийн усны шавж зэргийг амьдрах орчинд нь дэглэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Мөн музейн судлаачдын монгол орны бүхий л нутгаас буулгасан ус намгархаг газар нутгийн 44 фото зургийг болон “Guide to wetland plants in Mongolia” бүтээлийг танилцуулж байна. Тус бүтээл нь судлаачид, байгаль, ургамал сонирхогчдод зориулагдсан бөгөөд 42 овогт хамаарах 82 төрлийн 113 зүйл ус, намаг, нугын ургамлын зүйл бүрийн шинжлэх ухааны латин, монгол нэр, гадаад бүтцийн онцлог шинж (баг цэцэг, цэцэг, үр жимс, навч, амьдралын хэлбэр тус бүр), цэцэглэх, үрлэх хугацаа, ургах орчин, тархалт болон хэрэглээний зарим мэдээллийг оруулсан бүтээл юм. Дээр нь ус намгархаг газар нь биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах, усны нөөцийг зохицуулах, ган болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг онцгой ач холбогдол бүхий экосистем юм. Төв Азийн өндөрлөгт байрладаг манай орны хувьд ус намгархаг газрууд нь нүүдлийн шувуудын дамжин нүүдэллэх, амьдрах, үржих, түр амрах газар нутаг болдгоос гадна идэш тэжээлийн нөөцийг агуулж байдгаараа шувуудад ээлтэй нутаг төдийгүй харилцан шүтэлцээтэй зэрэгцэн орших ус намгийн ургамал, амьтдын амьдрах экологийн чухал орчны нэг билээ.
Д.Гэрэл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
