Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчидтай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсаж угтлаа.
Тус анги нь Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг барилгын өргөн мэргэжил, хүнд машин, механизмын оператор, засварчин зэрэг чиглэлээр зохион байгуулсан байна.
Хугацаат цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор мөнгөн хуримтлал үүсгэхээс гадна мэргэжил эзэмшин халагдах давуу талтайг ангийн удирдлага танилцуулж байв.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ангийн байрлалд “Ногоон төгөл” хотхон байгуулахаар төлөвлөсөн бөгөөд таван нэр, төрлийн 2,150 ширхэг гоёлын болон жимсний мод бутыг арчлан ургуулж байгааг ангийн захирагч, хурандаа У.Буянжаргал хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд хандан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.
Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын үйлсэд манлайлан оролцож байгаа бөгөөд барилга-инженерийн 340 дүгээр анги нь байгуулагдаад удаагүй ч үүрэг гүйцэтгэх чадавхаа богино хугацаанд бүрдүүлж чадсаныг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тэмдэглэлээ.
Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, орон нутгийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой “Асгат”-ын мөнгөний орд чиглэлийн зам гүүрний ажлыг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн нь улс орны бүтээн байгуулалтад төрийн цэргийн байгууллага оролцох эхлэлийг тавьж, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөсөн хэмээн онцлов.
Мөн монголчууд бид бие даан дэд бүтцийн том төслийг цогцоор нь гүйцэтгэж чаддаг гэдгийг батлан харуулсан “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд оролцсоныг дурдлаа.
Энх цагийн бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцохын зэрэгцээ ангийн үндсэн үүрэг болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлдээ нэн тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийн хуудсыг бичилцэж буй Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчдын улс орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах их үйлсэд өндөр амжилт хүсэж, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид ажиллах үеэр машин, техник гардууллаа.


“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь аварчээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд Э.Оюунболд арслан түрүүлэв
“Өмгөөлөгч эмэгтэйчүүд” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа
Дуучин С.Бичүү ээждээ зориулж “дуун суварга” бүтээлээ
Өнөөдөр шарагчин туулай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгт зочиллоо
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбо
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөл
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
