Монголын татварын албанаас 2023 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-4 дүгээр анги, Дунд анги 5-9 дүгээр анги, Ахлах анги 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь “Цахим татварын ач тус” сэдвийн хүрээнд цахим татварын талаарх өөрийн ойлголт, татварын цахим үйлчилгээний ач холбогдлын тухай зургаар илэрхийлсэн байна.
Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг ойлгомжтой, зөв илэрхийлсэн эсэх, зургийн ур чадвар зэргийг харгалзан, Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын албадаас томилогдсон уралдаан зохион байгуулах, шалгаруулах комисс дүгнэж байр эзлүүлнэ.
Гар зургийн уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, Аймаг, нийслэл, сум, дүүрэг хороо, сургууль анги, овог, нэр, холбоо барих утасны дугаар, зургийн тайлбарын хамт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд ирүүлнэ.Татварын албад бүтээлийг өөрийн цахим хуудас болон сошиал хаягт байршуулахдаа оролцогчийн хаяг, утасны дугаарыг нийтлэхгүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Уралдаан шалгаруулах комисс ирүүлсэн бүтээлүүдээс 4 сарын 30-ны өдрийн дотор насны ангилал тус бүрээс шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газарт ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны “ТАЗИ” пэйж хуудсанд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 5-ны өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна.
ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс татварын албадаас ирсэн бүтээлүүдээс насны ангилал тус бүрээр шилдэг 3 бүтээл, олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.
Шагнал урамшуулал 3 насны ангилал тус бүрт:
Нэгдүгээр байр -Талархал, 200,000 төгрөг
Хоёрдугаар байр -Талархал, 150,000 төгрөг
Гуравдугаар байр -Талархал, 100,000 төгрөг
Хамгийн их хандалт авсан нэг бүтээлийг Талархал 150,000 төгрөгөөр урамшуулна.
Шалгарсан бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна.
Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “ТАЗИ” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
