Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.02) Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш, Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай, “Сант” сургуулийн математикийн багш Ш.Сарангэрэл, Улсын математикийн 59 дүгээр олимпиадын ахлах ангиллын аварга, “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт, тус олимпиадын дунд ангиллын аварга, Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцов.
Энэ удаагийн олимпиадыг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд тус олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 176 сурагч, 68 багш оролцож, шилдгүүдээ тодруулжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бүх шинжлэх ухааны суурь нь математик бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байна. Улсын Их Хурлаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болох асуудлыг шийдвэрлэнэ” гээд Монголын математикийн олимпиадын хорооны багш, удирдлагуудыг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв. Мөн тэрбээр, “Улсын Их Хурлаас багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Цаашид боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, математик болон байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ажиллана” гэлээ.
Монголын математикийн олимпиадын хорооноос 2027 оны Олон улсын математикийн 68 дахь олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахаар ажиллаж байгаа. Мөн охидын математикийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Охидын математикийн олимпиад”-д монголын баг амжилттай оролцдог ч зардлын асуудлаас үүдэн төдийлөн олон хүүхдийг оролцуулж чадахгүй байгааг Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр дуулгасан.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын математикийн олимпиадын хорооны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдад баяр хүргэв. Тэрбээр, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны их спорт болон математикийн шинжлэх ухааныг шимтэн, амжилт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд дүнгийн төлөө бус ур чадвартаа анхаарахын чухлыг захив. Орчин цагт суралцах үндсэн мэргэжлээ хосоор нь сонгож “хос морьтой хол явах” нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.
Монголын математикийн олимпиад нь тасралтгүй 59 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2024 онд Өмнөговь аймагт 60 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулахаар товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг хүндэт зочноор оролцохыг Монголын математикийн олимпиадын хорооноос урилаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
