“Хүрээ ротари” клубээс санаачлан Rotary Club of Tokyo-Arakawa, Asahikawa Morning, Ulaanbaatar Khangarid зэрэг найман клуб, дүүрэг хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хандивлаж буй 74,600 ам.долларын өртөг бүхий түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн шинэ лазер тоног төхөөрөмжийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвд гардуулах ёслол боллоо.
УНТЭ-т төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд 15 аймгийг бөөрний дурангийн аппараттай болгосон. Ингэснээр тус эмнэлэгт урологийн тусламж үйлчилгээ авахаар орон нутгаас ирэх өвчтөний ачаалал гурав дахин буурсан бол өнөөдөр хүлээн авч буй шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрчүүдэд элбэг тохиолддог түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргах, илүү орчин үеийн аргаар тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгааг тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал тоног төхөөрөмж гардуулах ёслолын үеэр онцолж байлаа. Тэрбээр мөн “УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Манай төвд бөөр, шээсний зам болон эрэгтэйчүүдийн өвчлөлтэй бүх үйлчлүүлэгч ханддаг. Тийм учраас хүлээгдэл үүсэх нь бий. Өмнө нь “Хүрээ ротари” клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан” хэмээгээд төслийг хэрэгжүүлсэн ротаричуудад болон Урологи-андрологийн төвийн хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн энэ үеэр Урологи-андрологийн төвийн эрхлэгч Д.Баян-Өндөр “Манай эмнэлэгт түрүү булчирхайн хортой хавдрын тохиолдол жилдээ 1-2 л бүртгэгддэг байсан бол 2022 онд 17 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдөр хүлээн авч буй энэхүү аппаратын тусламжтайгаар эдийн шинжилгээг оновчтой авах боломж нээгдэх юм. Өмнө нь мэс засал хийх үед бөөр, шээсний замын чулууг хараад буталж чадахгүй, гадны оронд очиж эмчлүүлэх шаардлагатай гэж өвчтөндөө хэлэх хамгийн хэцүү байсан бол бид өнөөдөр дээрх эмчилгээг эх орондоо нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Ротаричуудын хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эмчилгээг улам төгөлдөр болгох шинэ тоног төхөөрөмжтэй болсондоо баяртай байна. Энэхүү шинэ аппаратын тусламжтайгаар энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх, гадагш гарах урсгалыг зогсоох бүрэн боломжтой боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэгч ротаричуудыг төлөөлж үг хэлсэн Олон улсын Ротари клубийн 10 дугаар бүлгийн захирагч Галбадрах “Ротари клуб нь нийгэмд чиглэсэн ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарч, өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн мань нэг УНТЭ-т амжилттай хэрэгжиж түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний лазер тоног төхөөрөмжийг гардуулж байгаадаа баяртай байна. Япон улсаас таван дүүргийн захирагч ирсний гурав нь уг төсөлд оролцсон. УНТЭ-ийн хувьд бидний нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмжийг маш сайн үр дүнтэй ашиглаж, мэдээллийг үнэн зөв гаргадаг нь дараа дараагийн төсөл хэрэгжих үндэс болж байна” хэмээсэн юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
