Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдаж буй. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгаль орчны асуудал нь хоёр улсын хувьд тулгамдсан асуудлын нэг мөн. Үүнд сэтгүүлчид хэрхэн манлайлал үзүүлэх вэ гэдгээ энэ удаагийн хурлаар зөвлөлдөх юм.
Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж үг хэллээ. МСНЭ-Солонгосын сэтгүүлчийн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах яриа эхлээд арван жил. Санамж бичиг зурж ажил хэрэг болгоод 9 жил болж байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, мөн өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн үе үеийн удирдлагуудад талархлаа. Хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хамтран ажиллаж буй Солонгосын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун болон түүний багт талархаж байна. Энэхүү ахиц дэвшлийн хүрээнд Монгол-Солонгосын сэтгүүлчдийн холбооны хоёрдугаар форум БНСУ-д болж буйд талархалтай байна. Энэ удаагийн форум үр өгөөжтэй болж, сэтгүүлчид байгаль орчныг хамгаалахад том оролцоотой тоглогчид гэдгээ ярилцан, хоёр улсын сэтгүүлчид хоорондоо туршлагаа хуваалцсан ажил хэрэгт болно гэдэгт итгэж байна хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.
Мөн форумын үйл ажиллагааг нээж Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун хэлэхдээ: 4 жилийн өмнө Улаанбаатар хотод бид чуулж байсан. Ковидын цар тахлын улмаас форум 4 жил завсарлаад ийнхүү өнөөдөр хуралдахаар цугларсанд таатай байна. Хоёр улсын байгаль орчны асуудалд сэтгүүлчид бидний оролцоо чухал юм. Энэ удаагийн хурлаар олон асуудлыг ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.
Форумын хүрээнд 4 илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр- Байгаль орчны сэдэвт сэтгүүлчийн манлайлал, МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар- Цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ойжуулалт, түүнд сэтгүүлчдийн оролцоо, БНСУ-ын байгаль орчны яамны харьяа ой, байгаль орчны судалгааны төвийн цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн нар Дэлхийн дулааралд улс орны хохирол сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Монгол Улсын хувьд дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орны нэг. Дэлхийн дулааралд сөрөг нөлөөг бага үзүүлж байгаа ч эргээд хамгийн их хохирол амсаж буй тухай Грийнфийс олон улсын байгууллагын мэргэжилтэн онцлон тэмдэглэв. Тухайлбал аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн оронтой харьцуулахад хэдэн зуу дахин хохирч байгаа гэдгийг тодотголоо.
Монгол улсын цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, тодорхой хэмжээний тусламж үзүүлэн ажиллаж буй орны нэг бол БНСУ. Тус улсын байгаль орчны яамны зүгээс 1990 оноос хойш Монгол улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж иржээ. Тухайлбал 2007-2016 оны хооронд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянзагт ойжуулах ажлыг хийжээ. Тус ажлын хүрээнд тодорхой газрыг ойжуулсан тухай танилцууллаа. 2017-2021 оны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд оролцож, дэмжлэгийг үзүүлжээ. БНСУ-ын байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр Ой хээрийн түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлыг 2022-2026 онд хэрэгжүүлэх юм. Энэ мэт хоёр орны хооронд хийгдэж буй байгаль орчны ажлаас гадна азийн бүс нутагт дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж буй тухай мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсож, сэтгүүлчид хоорондоо санал бодлоо солилцох зэргээр форумын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
