Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 8-12-нд “Миний хөөрхөн шүдний аялал” арга хэмжээг зохион байгууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сан, “Гүүд нейборс” ОУТББ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төслийг Өмнөговь аймгийн ЗДТГ, “Буянт хотхон” УТҮГ, Хүүхдийн ордон хамтран хэрэгжүүлж буй бөгөөд ЭМЯ, БШУЯ дэмжин ажилласан.
Аяны хүрээнд Даланзадгад сумын ЕБС-ийн 6-10 насны 200 сурагч, төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй 200 эцэг эх, асран хамгаалагчийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулж, Даланзадгад сумын 10 цэцэрлэгийн таван настай хүүхдүүдийн дунд нүүр амны чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх фторт цацлагыг цацаж нийт 529 хүүхдүүдийг хамруулсан байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 26.7 хувь нь буюу 141 нь эрүүл шүдтэй, 73.3 хувь нь 388 нь шүд цоорох өвчтэй гарчээ.
Мөн байнгын зургаадугаар их араа шүд ургасан 163 хүүхэд илэрсэн бөгөөд шүд цоорох өвчний тархалт 73 хувьтай, шүд цоорлын эрчим 4.8 байна.
Ойролцоогоор нэг хүүхдийн аманд хамгийн багадаа нэг шүд, хамгийн ихдээ 12 шүд цооролтой байгаа нь шүд цоорох өвчин өндөр байгаа үзүүлэлт юм.
Түүнчлэн хэл, уруулын хөвч богино, саатсан сүүн доод, дээд үүдэн шүдтэй, шаамий зуулттай зэрэг нүүр амны гажиг заслын асуудалтай хүүхдүүд илэрснийг ангийн багш нарт нь хэлж зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орох шаардлагатайг анхаарууллаа.



2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
