Цахим орчинд хуурамч хаяг ашиглан “Жолооны эрх сэргээнэ, үнэмлэх шууд гаргаж өгнө, ангилал ахиулна” гэх зэргээр гишүүд ихтэй томоохон зарын группуудэд зар байршуулан бусдыг залилж, иргэдэд хохирол учруулж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.4 сая төгрөгний хохирол учруулсан мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтлэж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан “Жолоочийн бүртгэл мэдээллийн сан”, “Онолын цахим шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох шалгалтад хамрагдах иргэдийн мэдээллийн систем” зэрэг программ хангамжуудыг нэгтгэн, шинэчлэн боловсруулж 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хангагдаж, жолоодох эрхийн онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын байгууллагад суралцаагүй иргэдэд жолоодох эрх, ангилал нэмэгдүүлэх боломжийг хязгаарласан.
Мөн иргэдийг дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэгэ киоск” системын төлбөрийн баримтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулан мэдээллийг тогтмол хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
