Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ. Засгийн газрын баталсан тогтоолоор Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг долдугаар сарын 26-28-нд, Завхан аймаг долдугаар сарын 30, 31-нд, Төв аймаг 27-29-нд, Хэнтий аймаг 27, 28-нд тэмдэглэхээр болсон. Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Түүний хувьд мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж байгаа юм. Тэрбээр Баяндэлгэр сумын харьяат бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай. Дурдвал, 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байсан юм. Улмаар аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, “Нийслэлийн мөнгөн шөнө” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан туршлагатай.
Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор тус суманд төрсөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тавих гэнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
