Наадамчдын аюулгүй байдлыг хангах, автомашины зогсоолын зохион байгуулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэв журмын салбар хорооноос мэдээлэл өглөө.
Хэв журмын салбар хорооны дарга Т.Лхагвадорж:
-Баяр наадмын өдрүүдэд болох хурдан морины уралдаан, шагайн харваа, урлаг соёлын тоглолт зэрэг томоохон арга хэмжээнүүдийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, тодорхой ажлуудыг төлөвлөсөн. Бэлтгэл ажил 90 хувьтай байна. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид, оюутан цагдаа болон олон нийтийн цагдаа нар хэв журам сахиулан ажиллана. Иймд алба хаагчдын зүгээс тавьж буй хүсэлт, шаардлага болон бусад мэдээ мэдээллийг хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг иргэд, олон нийтээс хүсэж байна хэмээв.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд:
-Наадмын үеэр нийт 6470 тээврийн хэрэгслийг зогсоолын талбайд байрлуулахаар төлөвлөж байна. Автомашины Ү болон Г зөвшөөрлийн байршилд тодорхой өөрчлөлт орсон. Иргэд Нарантуул ОУХТ, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо, Улаанбаатар төмөр зам зэрэг байршлууд дахь зогсоолд машинаа байрлуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой.
Өнгөрсөн жилүүдэд нийтийн тээвэр үргэлжилсэн маршрутаар үйлчилж байсан бол энэ жилийн хувьд иргэдийн хүлээгдлийг багасгах зорилгоор маршрутыг хуваасан. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирж буй иргэдэд дөрвөн байршлаас богино эргэлтийн автобус үйлчилнэ. Харин Хүй долоон худгийн чиглэлд МУБИС, Төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн хоёр цэгээс тодорхой цагуудад автобус явна.
Иргэд зорчих хэсгийн эгнээний дагуу, зохицуулагчийн дохисон зохицуулалтаар хөдөлгөөнд оролцож, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган, суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан зорчиж аюулгүй байдлаа хангахыг хүсье гэсэн юм.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр Соёолон насны морьд барианд орохоос нэг цагийн өмнө хотын төвөөс Хүй долоон худаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулдаг. Энэ жил ч мөн уг зохицуулалтыг хийх юм.
Наадмын нээлт, хаалтыг “Эв мөнхийн тусгаар Монгол” агуулгаар хийнэ
Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаарх мэдээллийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дарга М.Батбаяр өглөө.
Тэрбээр:
-Соёл урлагийн салбар хороо Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагддаг найман арга хэмжээг хариуцан ажилладаг. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг томилсон. Энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Энэ нь эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж буй.
Үндэсний их баяр наадмыг угтан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг долоодугаар сарын 7-15-ны өдрүүдэд Чингис хаан музейд зохион байгуулна. Үндэсний хувцасны “Дээлтэй монгол” арга хэмжээ долоодугаар сарын 9-ний өдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ. Түүнчлэн “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гарна. Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар 10-ны 15:00 цагаас СТӨ-нд, мөн Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагаас болно. Мөн Хүй долоон худагт соёлын наадам арга хэмжээг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна.
Наадмын нээлт, хаалтыг мэргэжлийн урлагийн бүхий л төрөлд инновацыг шингээн бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр найруулахаар зорьж байна. Эдгээр арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж байна хэмээлээ.
Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар авна
Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга М.Баяраа холбогдох мэдээллийг өгсөн юм.
Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, харин Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт гаргана. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг www.service.ulaanbaatar.mn цахим бүртгэлийн системээр 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна гэдгийг тэрбээр онцлов.


- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.
- Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/
- Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
- Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).
- Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
- Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);
- Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.
- 3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
- Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
