УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.07.04/ “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан түүнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, хөдөөгийн эмчээс ажлын гараагаа эхэлж, салбарын орлогч сайд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл ажилласан Таны ажил, хөдөлмөрийн замнал бол Монгол Улсын түүх, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой билээ. Хүн амын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар Таны гаргасан санал санаачилга, хууль тогтоомж эдүгээ хүртэл үнэ цэнэтэй байна. Мөн МУЗН-ийг тэргүүлэн хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, ардчилал, шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан өнөөгийн хөгжилд хүргэсэн хөдөлмөр, зүтгэлийг бид ямагт үнэлж ирсэн. Улмаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөрөө дамжуулан гэр бүл, хүүхэд залуусийг болон нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэргээр тань бид үргэлж бахархдаг. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Д. Мөнхөө таны 80 насны ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.
“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, хууль тогтоох дээд байгууллагын удирдлагууд хүндэтгэн хүлээн авч байгаад талархаж байна. Та бүхний хүндэтгэл надад урам зориг өгч, амьдралд тохиох сайхан дурсамжийг үлдээлээ. Монгол Улсын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэж, улам их амжилт гаргахыг хүсч байна гэв. Хүндэтгэл үзүүлэх үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
