Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас үер болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч байгаа тул Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Одоогоор Сэлбэ голын үерийн бүсэд хог тээвэр, зам цэвэрлэгээний нийт 10 байгууллагын 90 албан хаагч 21 машин техниктэйгээр далан босгох, шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Түүнчлэн хайрга, дайрга болон элс шороог Нарангийн энгэр, Цагаан даваа гэсэн төвлөрсөн хоёр цэгээс тээвэрлэж байгаа юм. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Дунд голын усны түвшин ихсэж, “Алтай” хотхоны орон сууцнууд усанд автах эрсдэл үүсэж, байгууллагууд, 34 хороодын 170 ажилтан, албан хаагч, 15 нэгж техниктэйгээр ажиллаж, хотхон руу орох замыг хааж, том оврын авто машинаар элс, шороо буулгаж, шуудайлсан элсээр үерийн даланг хүчитгэн бэхжүүлээд байна.
Мөн гараашийн орцыг шуудайтай элс шороогоор хааж аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Түүнчлэн бусад байршилд үер буусан, голын ус эргээ хальсан, их хэмжээний ус тогтсон, цахилгаан дамжуулах шугам унасан хүндрэл гарч, холбогдох албаныхан арга хэмжээ авч байна.









2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
