Нийслэлийн онцгой комиссоос 23:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудад цагдаа, цэрэг зэрэг хүчний байгууллагынхан, нийслэлийн харьяа холбогдох газруудын албан хаагчид ажилласаар байна. Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзэхэд маргааш, нөгөөдөртөө голуудын усны түвшин нэмэгдэхээр байна. Ялангуяа Туул гол усны түвшин эрс нэмэгдэж, зургаан байршилд эрсдэл үүсэх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзсэн. Тэгэхээр бид эдгээр байршилд далан хаалтаа хүчитгэх, өргөтгөх ажлуудыг хийнэ. Нөхцөл байдал нэлээд хүнд байсан Сэлбийн далангийн усыг тогтоож чадлаа. “Алтай” хотхоны орчимд мөн шаардлагатай арга хэмжээг авсан.
Нөгөө талаас орон сууцны хороолол, гарааш, барилгуудын зоорийн болон нэгдүгээр давхар руу хальж орсон усыг соруулах ажлыг яаравчилна. Үер усанд автсан бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газар байршуулах ажил үргэлжилж байна.
Түүнчлэн үерийн бүсэд 629 дэд станц өртсөн, цахилгаан дамжуулах болон гэрэлтүүлгийн шон унасан зэрэг шалтгаанаар тодорхой байршлуудад цахилгааныг салгасан. Нөхцөл байдал хэвийн болж, эрсдэлгүй гэж үзсэн үед эргүүлэн холбоно.
Үер усны нөхцөл байдал тогтворжих үед гудамж талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажил, их цэвэрлэгээ хийнэ хэмээлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-Үер усны нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан цэргийн ёслолын жагсаалыг цуцлах шийдвэр гаргасан. Уг жагсаалд оролцохоор бэлтгэл хийж байсан бие бүрэлдэхүүн, алба хаагчид өнөө шөнөөс эхлэн авран хамгаалах ажилд шууд оролцоно. Үер усны аюултай тэмцэх, далан хаалт босгоход зургаан анги, байгууллагын 400 гаруй алба хаагч ажиллаж байгаа. Үүн дээр хүн хүч нэмэгдэнэ гэсэн үг хэмээв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
