-Аргын тооллын 7 дугаар сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2023)
Зуны адаг шарагчин хонь (их) сар, 3 хөх мэнгэ, огторгуй суудалтай.
–Билгийн тооллын шинийн 1, улаагчин үхэр, найралт эх-7 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:11-20:44.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
–Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, ном сонсох, даллага авах, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.
-Зурхайч лам Д. Цогтбаатар