Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөн билээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар БНСУ-ын Элчин сайдын яам, байгууллагууд 18 сая, “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая, НИТХ-ын 20 төлөөлөгч нар 5 сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая, “Ачит” ХХК 100 сая, Төрийн тусгай хамгаалалтын газар 2 сая, ЦЭМОБИ ХХК 11 сая, Ариг банк 10 сая, “Хүдэр-Эрдэнэ” ХХК 5 сая, “Экоконстракшн” ХХК 10 сая, иргэн Д.Батмөнх 5 сая, н.Бадамханд 10 сая төгрөг зэргээр нийт 436,401,320 төгрөгийн мөнгөн тусламж өгөөд буй.
Мөн НҮБ 11.9 сая, “Шунхлай групп” ХХК 100 сая, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэд 113,906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм. Тэрчлэн Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28,000 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласан.
Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
