-Аргын тооллын 8 сарын 5. Бямба (Санчир) гараг (2023)
–Билгийн тооллын 19, хөхөгчин хонь, могойг хүлэгч-25 од, суудал огторгуй, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:22.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
–Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, хурим хийх, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
