Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт Хүүхдийн улсын төрөлжсөн асрамжийн газар болох “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн зуны зусланд очиж, зуслангийн барилга байшин, үйлчилгээ, нөхцөл байдал, хүүхдүүдийн байр байдал, тулгамдсан асуудалтай танилцаж ажиллалаа.
“Өнөр бүл хүүхдийн төв”-д 158 хүүхэд асрамж халамжийн үйлчилгээ авч байна. Ирээдүйд бие даан амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор бүлийн зохион байгуулалт бий болгож, хамтдаа цайгаа бэлтгэх, бие бие ээ халамжлах анхаарах, төлөвшүүлэх бодлогыг үйлчилгээндээ баримталж байна.
Тус төвийн барилга байшин, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөв хангалтгүй, зуны зусланд засвар огт хийгдээгүй зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан юм.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар мөн төвийн хүүхдүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонссон. Хүүхдүүд хөл бөмбөг, загвар зохион бүтээх зэрэг дугуйлан секцэд хамрагдах хүсэлтэй байгаагаа түлхүү илэрхийлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан богино хугацааны олон төрлийн сургалтад хамруулах, багш урьж ажиллуулах, охидод гоо зүйн боловсрол олгох үүднээс гоо засалчдын мэргэжлийн баг урьж авчрахаа сайд амлалаа.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
