Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 тушаалыг хэрэгжүүлж алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19- 27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ.
Эрт илрүүлгийн багийг ахалсан УГТЭ-ийн дэд захирал О.Батгэрэл Завхан, Говь-Алтай аймагт ажилласан талаар дараах товч мэдээллийг өглөө.
-Манай багийнхан Завхан, Говь-Алтай аймагт дотрын эмчийн үзлэгийг 222 хүнд, бөөр, диабетийн эмчийн үзлэг 344 хүнд, хэвлий, хөх, бамбайн ЭХО шинжилгээ 259 хүнд, ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээг 110 хүнд, зүрхний эмчийн үзлэг 694 хүнд, зүрхний цахилгаан бичлэг 694 хүнд тус тус хийж орон нутгийн эрт илрүүлэх үзлэг оношлогоонд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Орон нутагт хийгдсэн эрт илрүүлгийн үзлэгээр элэгний хавдрын хоёр, бамбайн хавдарын нэг, хөхний хавдрын нэг, ходоодны хожуу үеийн хавдрын нэг тохиолдолыг илрүүлж, хавдрын сэжигтэй хоёр тохиолдолд эдийн шинжилгээ хийлгэх, 13 тохиолдолд ургацаг авахуулах талаар нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө өгч, цаашид нарийвчилсан онош тодруулах шинжилгээ хийлгэх, эмчилгээний асуудалд дэмжлэг үзүүлэх боломжтойг танилцууллаа.
Мөн дээрх аймгуудын Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эрт илрүүлэг хариуцсан эмч мэргэжилтнүүдтэй уулзан Эрүүл мэндийг дэмжих төвийн зохион байгуулалт, эрт илрүүлгийн явц, тулгамдаж буй асуудал, эрт илрүүлэгт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад харилцан санал солилцлоо. Үүний үр дүнд Завхан аймгийн эрт илрүүлэг хариуцсан эмч наймдугаар сарын 28-наас манай эмнэлэгт аймгийн иргэдийнхээ эрт илрүүлгийг эрчимжүүлэхэд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн оновчтой зохион байгуулах чиглэлээр тав хоногийн дадлагажих сургалтад хамрагдаж эхэлжээ.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
