Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчиддээ хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автомашинаас татгалзаж цахилгаан скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй, ачаа тээвэрлэх, сундлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй болон насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэж байгаа нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирхуйц эрсдлийг бий болгож байгаа тул холбогдох байгууллага, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлээд байна. Энэхүү зөвлөмжид цахилгаан скүүтэрийн түрээсийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, даатгалд хамруулах, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам төлөвлөлт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах мөн Тээврийн цагдаагийн алба, боловсролын болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлага үүссэн тухай дурджээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
