Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Тус үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улс жилд 3,000 орчим тн бяслаг буюу дотоодын хэрэгцээний 92 хувийг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг.
Харин өнөөдрийн байдлаар дотоодын 10 гаруй үйлдвэрлэгч энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хоногт 8-24 тн шингэн сүү хүлээн авч боловсруулан жилд 700 тн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хаягдалгүй үйлдвэр гэдгийг зөвлөх С.Цэцгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тодруулбал, тус үйлдвэр нь Европын орнуудын бяслаг үйлдвэрлэх технологийг монгол үнээний сүүнд тохируулах замаар чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулжээ.
Дотоодын бяслаг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд сүүний ханган нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ингэхдээ нэмүү өртгийн сүлжээг бий болгох, эрчимжсэн жишиг ферм байгуулах, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасын хугацааг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн багц асуудалд зэрэгт анхаарал хандуулах нь чухал гэдгийг “АПУ” ХК-ийн Төсөл, санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг тавьсан илтгэлдээ онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, хүнсний бүтээгдэхүүний импортыг бууруулах, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр ажиллаж эхэлснээр малын сүүг иж бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Мөн малчид малын ашиг шим, чанарт анхаарах, сайн чанарын сүү бэлтгэн нийлүүлж, орлогоо тогтмол өсгөх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох эрүүл, органик хүнсийг эх орондоо үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
