Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /
Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байгааг онцлоод Монголын улс төр уламжлал, шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна гэв.
Мөн Ард түмний оролцоо нь ардчиллын хэвтээ хяналтын тогтолцооны үндэс суурь юм. Ардчиллын манлайлагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд маань ард, иргэдийнхээ чин хүсэл, зоригийг мэдэрч, ажиллах ёстой. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж, ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн тэрбээр, Монголын төр засаг авлигал, хээл хахуультай тууштай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна. Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөн хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг удаанаар, “тогтвортой” унагаж, баллуурдаж байгааг дурдаад УИХ-ын гишүүдээс авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл, зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэв.
Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ асуудалд УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо, холбогдох Байнгын хороод, УИХ дахь намын бүлгүүд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.
Мөн өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд шаардаж буйг дурдаад авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгыг ч энэхүү чуулганаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Намрын чуулганы томоохон ажил нь улсын төсвийг хэлэлцэн, батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болгохгүй байх тал дээр онцгойлон анхаарахын зэрэгцээ улсын төсөв батлах хэлэлцүүлэгт туйлын хариуцлагатай хандахыг УИХ-ын гишүүдэд уриалсан юм.
Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
