Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сард “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг, тус оны зургаадугаар сард нийслэлийн хэмжээнд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталсан. Ийнхүү уг хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах Санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд 2018 оны зургаадугаар сараас эхлэн сар бүрийн гурав дахь долоо хоногийн гурав дахь өдөр Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч эхэлсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн найман дүүргийн алслагдсан 31 хорооны иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа.
Тодруулбал,
- Багануур дүүргийн 2 дугаар хороо
- Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
- Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
- Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
- Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
- Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
- Баяyзүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд нийт 56 хуульч, өмгөөлөгч ажиллан, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөв.
11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулсан тус өдөрлөгт 500 орчим иргэн хамрагдан, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй авлаа. Тус хороодын иргэдэд өдөрлөгийн талаарх мэдээллийг дүүрэг, хороо, хэсгийн ахлагч болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэсэн байна.
Энэ талаар Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан “Миний хувьд өнөөдөр Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд ажиллалаа. Иргэдийн хувьд гэр бүлийн маргаан, газрын маргаан, зээлийн гэрээтэй холбоотой маргаан, хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоох зэрэг асуудлаар түлхүү зөвлөгөө хүсэж байна. Энэ удаад алслагдсан хороодын иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд сар бүрийн гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалт өдөрлөгөө давхар зохион байгуулна” гэв.
Өмгөөлөгчдөөс хуулийн зөвлөгөө мэдээлэл авсан иргэд “Алслагдмал, хотын төвөөс хол амьдардаг биднийг зорин ирж, зөвлөгөө мэдээллээр хангасанд баяртай байна. Ер нь хуулийн зөвлөгөө авах шаардлага тулгарахад хаана, яаж хандахаа мэддэггүй. Тиймээс энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байгаасай” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
