Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 70 гаруй ажилтан, албан хаагч оролцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад хөшүүрэг болгох үүднээс тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт онцгойлон анхаарч байгаа хэмээлээ.
Мөн уулзалтад ирсэн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлбэл зохих ажлын талаарх санал хүсэлтээ хэлэв.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:
-Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай маш их хог байхаас гадна иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал. Түүнчлэн хог тээвэрлэлтэд парк шинэчлэл хийж байж хог тээвэрлэнэ, үүнтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх учраас машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Тохижилт, үйлчилгээний ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэлэлцэж байгаад талархаж байна.
“Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан:
-Хотын дарга ажлаа аваад тохижилт, үйлчилгээ гэсэн томоохон салбараас уулзалтаа эхэлж буйд баяртай байна. Миний бие энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцан ажилладаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд зөөвөрлөж буй хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг нь хүндрэл үүсгэдэг. Тиймээс тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай байна.
“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:
-Ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхээс гадна өөр бусад хөшүүрэг бий болгох нь зүйтэй. Зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг хангаж болно.
“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшин:
-Төрийн бус өмчит буюу хувийн байгууллагууд аль болох бага зардлаар их хог тээвэрлэхийг илүүд үздэг. Тиймээс тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн хэвшлүүд рүү шилжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах нь илүү давуу талтай болох нь харагдсан. Орлого нэмэгдэхийн хэрээр парк шинэчлэл хийх, хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.
Хотын дарга уг харилцаанд сайтар зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдийн оролцоог тэгш хангах нь зүйтэйг онцлов.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн уулзалтаас гарсан бүх саналыг тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн явцыг мэдээлэх болно. Онцолж хэлэхэд, миний бие хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдвэрлэн, зохицуулахад зорьж байна” гэсэн юм.
Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1380 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
