Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тухайн Ажлын хэсгийн зүгээс сууц өмчлөгч болон СӨХ-нд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор СӨХ-дын төлөөлөл болон холбогдох талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байв.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажиллаж буй бөгөөд УБЗАА, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэхчлэн холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа юм.
Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын төлөвлөгөөг баталлаа. Тодруулбал, хуулийн төслийн үзэл баримтлалд шаардлагатай мэдээлэл, саналыг салбар бүрийн хүрээнд бэлтгэн, боловсруулах, хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авч, үр нөлөөг үнэлэх ажлыг 2023 оны арванхоёрдугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Холбогдох хуулийн заалтуудын зөрчлөөс үүдэж олон асуудал, эргэлзээ урган гарч байна. Дундын өмчлөлд хүлээх үүргийн хуваарилалтыг тодорхой болгож, хариуцлагыг сайжруулах, хяналтын менежмент хийх шаардлагатай. Нийслэлийн зүгээс ямар асуудлыг хариуцах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өмнөх хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудад үндэслэн асуудлуудаа ангилж, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох ёстой. Мөн сайн ажиллаж байгаа СӨХ-дтой уулзаж, тэдний сайн туршлагыг судлах хэрэгтэй” гэв.
СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хуулийг 2003 онд баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Нийслэлийн оршин суугчдын хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны тохижилт, тоглоомын талбайн ашиглалт. Гэтэл Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан байгаа юм.

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золго
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлт
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Нэг долоо хоногт 96 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 20 иргэний амь насы
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
