Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн зүгээс НЗДТГ болон яамд дахь дэд, салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс зохион байгуулж буй хамгийн эхний уулзалт өнөөдөр НЗДТГ-т болж, нийслэлийн салбар зөвлөлтэй уулзав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажилладаг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагуудаас гадна “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл”-ийн төлөөллүүд багтдаг байна.
Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн салбар зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралддаг бөгөөд энэ оны сүүлийн хурлаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Салбар зөвлөлийн гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн зүгээс тулгамдаж буй асуудлаа хэлж, санал дэвшүүлсэн. Тодруулбал, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, шинээр оруулж ирэх автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх шаардлагыг хангасан байх, дүүргүүд дэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг саналыг голчлон дэвшүүлж байна. Мөн явган хүний замын хүртээмжийг сайжруулан, хөтөч хавтан, орц гарцын налуу зэрэг стандартыг хангах, өргөтгөх, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах зэрэг санал хэллээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, стандарт мөрдүүлэх ажлыг ирэх оны төсөвт тусгасан” гэв.
Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг хийж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах автобусны техникийн үзүүлэлтэд “хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих нэмэлт тоноглолтой байх” гэсэн шаардлагыг 2015 оноос хойших худалдан авалтад тогтмол тавьж буй. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард зарласан автобусны нээлттэй тендерт уг тодорхойлолтыг оруулжээ. Өдгөө нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1020 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн 40.8% нь буюу 417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой карт гаргасан ба UB Smart bus аппликейшн дээр хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой автобусыг тусгайлан тэмдэглэж, ялгаатай харагдах боломжоор хангасан. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны зогсоолын мэдээллийг дуу хоолойгоор урьдчилан зарладаг бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны буудлын мэдээллийг LED дэлгэцээр урсган харуулдаг юм.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар 37,802 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх судалгаа гарсан. Эдгээр иргэдэд өдөр тутам тулгамддаг асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг энэ онд шинэчлэн байгуулсан юм. Салбар зөвлөлд нийслэлийн нутгийн захиргааны 13 байгууллага, есөн дүүргийн Засаг даргын дэргэдэх салбар зөвлөл багтаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбар зөвлөл энэ онд 25 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 92 хувийн биелэлттэй үргэлжилж байгаа юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Түүнчлэн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэл, яриа заслын “Эрдэм-мөрөн” төвтэй гэрээ байгуулж, төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 63 хүүхдэд оношилгоо хийн, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм. Мөн Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй есөн иргэний гэр бүл батлуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулж, байнгын ажлын байранд 232, түр ажлын байранд 87, тохируулгатай ажлын байранд 18 иргэнийг зуучилсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золго
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлт
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Нэг долоо хоногт 96 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 20 иргэний амь насы
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
