Орхон аймгийн Засаг даргын 2023 оны А/656 дугаар захирамжийн дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор “Эрүүл Эрдэнэт хүн” төслийг хэрэгжүүлж, тус төслийн хүрээнд аймгийн хэмжээнд зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Үзлэгийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд хамтран амжилттай зохион байгуулж, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 2298 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийлээ.
.jpg)
Энэхүү үйл ажиллагаанд “Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ-тай хамтран сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 17 эмч сувилагчийг чадавхжуулах сургалт, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 23 сургуулийн захирал, эмч нарт эрүүл мэндийн мэдээлэл хүргэн, үзлэгт хамруулахаар төлөвлөсөн хүүхдийн 94,6 хувьд нь зүрхний цахилгаан бичлэг хийсэн байна.

Зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан 200 хүүхдэд хүүхдийн нарийн мэргэжлийн зүрхний эмч зүрхний ЭХО үзлэг хийж, онош тодруулан нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авсан.
.jpg)
Цахилгаан бичлэгээр өөрчлөлт илэрсэн 167 хүүхдийг гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч, хяналтад авч, зүрхний эмгэгтэй нэг хүүхдэд Улаанбаатар хотод БНСУ-ын эмч нартай хамтарсан мэс засал хийлээ. Мөн нэг хүүхдийг ангиографийн шинжилгээнд оруулан онош тодруулсан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
