Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийн гаргасан байна. Ирэх сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, III сард нутгийн баруун өмнөд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа боловч IV сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд II болон IV сард говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хоёрдугаар сард Агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговь, Хэнтийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхогорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
