Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэг давхартаа 2 үйлчилгээний талбайтай, барилгын хийц бүтээц бетон каркас дүүргэлтийн блок, хөөсөнцөр дулаалгатай барилгын гадна хэсэг 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны 1 давхарын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан.
Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.
Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг хийж байгаа бол нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүрэг, орон нутгийн захиргааны байгууллагууд, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтан, алба хаагчид гал түймэрт өртсөн автомашиныг шилжүүлэх ачих, зорчих хэсгийг чөлөөлөх, цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Гал түймэрт орон сууцны барилгын гадна ил зогсоол болон автозам дээр байсан нийт 29 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр шатлагад өртсөн бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн.
Харамсалтайгаар Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагч амь насаа алдаад байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, түлэгдэж бэртсэн иргэдэд эмнэлгийн бүхий л төрлийн эмчилгээ, сувилгааг хийх, ар гэрт нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг маргааш буюу 25-нд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, холбогдох арга хэмжээг авна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
