УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа хэлэхдээ “Цагаан сар нь Монгол түмэнд үе уламжлан тогтсон хамгийн том баяр юм. Энэ үеэр манайхны хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүд ихсэж, эмнэлэгт хандах тохиолдол нэмэгддэг.
Энэ баярын утга учир нь ахмад настнаа хүндэлж, дээдлэх болохоос архи ууж наргидаг баяр биш. Хамгийн түрүүнд архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хүндрэл үүсдэг. Үүнд нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг сэдрэх, ходоодны шарх сэдрэх гэх мэт хүндрэл тохиолддог.
Цагаан сарын баярын ширээн дээр байгаа идээ зоогийг харахад эрүүл хүн харахад л зохистой хэрэглэхээр бүтээгдэхүүн байдаг. Бууз гэхэд л мах, гурил, өөх нь таарсан нэг бууз 50-60 граммдаа 200 кл.калори агуулдаг. Гэтэл Монгол хүний өдөрт авах кл.калорийн хэмжээ 2100-2400 кл.калори. Тэгвэл өдөрт дунджаар 4-5 айлаар орвол хэдэн бууз идвэл хэчнээн кл.калори авахаа тооцож болно. Тиймээс хоол хүнсний зохистой хэрэглээндээ анхаарах хэрэгтэй.
Судлаачдын хэлж байгаагаар цагаан сарын баяр нь цагаалга, цагаан идээгээр ширээгээ дүүргэдэг баяр гэдэг. Гэтэл орчин үед тэр соёл маань алдагдаж байна. Зочинд амсуулах хамгийн эхний идээ цагаалга юм. Үүнийг үндэстэн ястнууд өөр өөрийн гэсэн онцлогтой хийдэг хэдий ч сүүлийн жилүүдэд цагаалга хийдэг айл ховор болсон. Энэ ёсоо баримтлаасай гэж хүсэж байна. Буузыг хүртэл улаан махыг цагаан гурилаар хучиж цагаан болголоо гэж үздэг.
Гэрийн эзэгтэй нар маань аль болох майонез, төмс зэрэг калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсээ аль болох багасгаж, ислэг болон навчит ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй” гэж байлаа.
Баярын өдрүүдэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл ихэсдэг
2024 оны 02-р сарын 09 өдөр, 11 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
