“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
- Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох
- Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух
- Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтад хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох
- Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух
- Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх хэрэгтэй. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
- Гүйлтийн өдөр гэмтэл, холгохоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх
- Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх
- Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух
Гүйгчдийн хувьд калори чухал боловч шингэн бүр илүү чухал. Гүйлтийн үед макро элементүүд (уураг, нүүрс ус, өөх тос) булчингуудыг энергиэр хангах үүрэгтэй. Харин ус бол илүү олон чухал үүрэгтэй. Ус хоол боловсруулах, хэрэгтэй байгаа шим тэжээлүүдийг эд эсүүдэд зөөвөрлөх, хүчил төрөгчийг булчингуудад шахах, боловсруулагдсан хаягдал дайвар элементүүдийг гадагшлуулах мөн халууцсан биеэс дулааныг гадагшлуулж арьсанд шахах сэрүүцүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс усаа багадуулбал dehydration буюу шингэнгүй болох осолтой. Мөн цэрийтлээ уугаад байвал хамаг хужир эрдсээ зайлаад гаргах эрсдэлтэй. Тиймээс марафон гүйлтийнхээ үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух хэрэгтэй.
Та 1-2 цагийн дасгал хийхэд хөлсөөр иодын 50 хувийг ч алдаж болно гэдгийг мэдэх үү? Тэгвэл та бүхэн гүйх үедээ болон дуусаад “Хужирт Йода”-гаар эрдсээ нөхөхийг зөвлөж байна. Хагас болон бүтэн марафонд гүйгчид усны ширээ байгаа газрыг газрын зургаас хараарай.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
