Явган алхалт бол бидний өдөр тутамдаа хийж болдог хамгийн энгийн үйлдэл боловч цар хүрээ, зарцуулах цаг хугацаа, давтамжийг багахан нэмэгдүүлэхэд гайхамшигтай эерэг өөрчлөлтүүдийг бий болгож болдог.
Монгол улс хорт хавдрын үзүүлэлтийг бууруулах, зүрх судасны өвчний нас баралтыг багасгах, хувь хүний стрессийг арилгах, хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд бүх нийтээрээ явган алхдаг соёлыг бий болгож чадвал ихээхэн эерэг өөрчлөлт гарна.
Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, тус хөдөлгөөний зорилго, агуулгад нийцүүлэн Монголын явган алхалтын холбоо, түүний салбар холбоо, клубүүд, идэвхтэй алхагч гишүүд нь иргэдийн явган алхах дадлыг дэмжих, алхалтыг хөгжүүлэх, олон нийтийг уриалан дуудах олон талын ажлуудыг эрчимжүүлж байна.
7 хоног тутмын алхалтын арга хэмжээ, алхагчийн ур чадварыг хөгжүүлэх сургалтууд, анхлан алхагч нарт зориулсан практик алхалт, онол хосолсон сургалтууд зохион байгуулагдаж байна.
2024 оны 11-р сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран БАЯНЗҮРХ: ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН явган алхалтын фестивалийг зохион байгуулсан бол тус арга хэмжээний дараа үргэлжлүүлэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, олон нийтэд үлгэр жишээ харуулж, эерэг амьдралын хэв маягийг бүтээх зорилгоор ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН сорилтот цуврал алхалтын арга хэмжээ эхлэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь дүүргийн иргэдийнхээ биеийн тамир, чийрэгжилтийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд анхаарал тавьж цаашид алхалтын холбоотой нягт уялдаатай хамтран ажиллах, явган алхалтаар дамжуулан бүх насны иргэдийн биеийн тамирын дасгал хөдөлгөөний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллах эхлэл амжилттай тавигдсан нь чухал үйл явдал байлаа.
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН анхны алхалтын сорилтыг Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгоны уугуул иргэдийн санаачилгаар үүсэн байгуулагдсан Хурах-88 алхалтын клубээс түүчээлэн Богдхан уулын Төр хурахын амнаас Цэцээ гүний чиглэлд алхсан байна. Тус алхалтад 100 орчим алхагчид нэгдсэн бөгөөд Монголын явган алхалтын холбооны гишүүд, салбар, клубүүд, иргэд идэвхтэй оролцжээ.
Харин 2024.12.14-ний өдөр “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” алхалтын сорилт буухиалан үргэлжилж, “Зөв хандлага, Эрхэм андууд” алхалтын клубээс чиглүүлэн Сэлбэ голын эх Цохиот хадны чиглэлд амжилттай зохион байгуулагдав.
Өвлийн дунд сарын дулаахан, намуухан, нарлаг сайхан өдөр Санзай, Бага Баян, Сэлбийн эх, Цохиот хадны чиглэлд 5-75 насны 80 орчим алхагчид цэвэр агаарт жаргаж алхаад төгсгөлд нь цэргийн амралтын газар алхалтын алжаалаа тайлан сайхан бүжиглэцгээлээ.
Түүнчлэн энэ өдөр алхалтын Хобби клубээр ахлуулсан явган алхагчид ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН алхалтын үзэл санааг дэмжиж Баянзүрх уулнаа амжилттай алхаж, Улаанбаатар хотынхоо наран ургах зүгт байрлах шүтээн улнаа амжилттай хүрлээ.
Дараагийн цуврал алхалтыг Баянзүрх дүүргийн явган алхалтын холбооноос цар хүрээгээ уламж илүү тэлж, дүүргийнхээ иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн алхагчдыг ч мөн татан оролцуулсан хэлбэрээр зохион байгуулахаар үүргээ хүлээн авлаа.
Энэхүү сорилтод алхалтад хамтдаа алхах төр, хувийн хэвшлийн албан байгууллага, хувь хүн, клуб хэн бүхнийг идэвхтэй нэгдэхийг уриалж байна.
Мөн нэгэн таатай мэдээг дуулгахад Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны биеийн тамирын мэргэжилтнүүдтэй хамтран 2024 оны 12-р сарын 22-ны Ням гаригт Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анхлан алхагч нарт зориулсан мэдлэг, ур чадвар олгох практик сургалтыг төлөвлөсөн тул шинэ тутам алхалтыг сонирхож байгаа иргэдэд таатай боломж бүрдэх ажээ.
Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэж үг байдаг. Үнэндээ бид хөдөлгөөний дутагдлаас улбаатай сэтгэл гутрал, бүтэлгүйтэл, айдас, бие, эрүүл мэндийн өвчин эмгэгт нэрвэгдэх зэрэг олон хортой, сөрөг нөлөөнд орж байдаг. Тиймээс алхалтад таныг дуудаж байна. Хамтдаа алхацгаая!



32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
