Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.02.05/ “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ уулзалтыг зохион байгуулахад “Оюутолгой” ХХК дэмжин, хамтран ажиллаж ирсэнд талархаж байна хэмээн онцлоод, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг зохион байгуулах талаараа танилцуулсан юм.
Тэрбээр, энэ жилийн Тогтвортой байдлын чуулга уулзалт Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм. Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүссэн юм.
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлд, НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад тууштай манлайлан оролцож байгаад талархаж байна. Энэ жилийн уулзалтын агуулга, ач холбогдлыг сайшаахын сацуу дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд гуравдахь удаагаа зохион байгуулах энэхүү хэлэлцээнд хамтран ажиллахдаа таатай байх болно гэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
