ГУББГ-аас энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн. Нэмэлтээр нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Тэрбээр “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Үүнээс өмнө газар хөлдүү байгаа энэ үед бэлтгэл ажлыг хангах, суваг татах зэрэг ухлага багатай ажлуудыг хийж байна” гэв.
ГУББГ-аас ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:
- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
- Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
- Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар орчим;
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 19-р хороолол орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.
ГУББГ, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах хоёр байршил:
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон орчимд 600 метр шугам;
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо группийн урд 700 метр шугам тус тус угсарна.
Түүнчлэн энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана. Үүнээс гадна өнгөрсөн онд НЗД-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу явган хүний зам дээр ус ихээр тогтдог 70 байршил байгааг тогтоосон. Эдгээр байршлаас зарим байршлыг уклоноор хучиж шүүрт худаг руу унагах, жижиг хэмжээний шугам угсралт хийж ногоон байгууламж руу гаргах, төвийн шугам руу холбох зэрэг арга хэмжээг авч, засварлах юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
