Өнөөдөр шар хулгана өдөр

2025 оны 05-р сарын 19 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana
-Аргын тооллын 5 дугаар сарын 19. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 22, шар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, яруу эгшигт-21 од, идэр барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:28.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эхэлж ном сонсох, эд юм өгөх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүүхэд үрчлэн авах, эвлүүлэх, бэрийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, өмнө зүгт явах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх