Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот”-ын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Нийслэлийн зүгээс газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч төслийг хэрэгжиж дуусах хүртэл төсөлд хамрагдсан иргэдтэй холбоотой байх үүднээс иргэдийг сонсох төвийг НЕБ-ын 35 дугаар сургуулийн ойролцоо байгуулсан. Мөн Улаанбаатар хотод анх удаа ийм том хэмжээний газар чөлөөлөлт явагдаж, 158 га талбайд хот босгох учраас анхнаас нь зөв менежментээр ажлыг уялдуулах хэрэгтэй гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ.
Хотын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг нэг дороос үйлчилгээ, мэдээлэл авдаг байлгахаар тухайн төвийг байгуулсан. Сэлбэ хотын нийт талбайг зургаан хэсэгт хувааж, хэсэг тус бүрийг нэг албан хаагч хариуцаж, нэг албан хаагч тухайн хэсгийн иргэдтэй тууштай харилцаад явна гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх нэгдүгээр хэлтсийн дарга Ч.Мөнхбаяр тайлбарлав. Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр Сэлбэ хотыг байгуулах ажилд газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд бичиг баримтын зөрчилтэй 200 гаруй айл газраа хараахан чөлөөлөөгүй” гэв. Бичиг баримтын зөрчил гэдэгт өмчийн маргаан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй зэрэг асуудал зонхилжээ. Анх Сэлбэ хотын газар чөлөөлөлт эхлэхэд 80 орчим иргэн дэмжээгүй байсан бол одоо тэдний тал хувь нь дэмжиж байгаа юм. Дэмжээгүй иргэд ихэвчлэн өөрсдийн газар дээрээ амьдардаггүй зэрэг шалтгаантай байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хэллээ.
Төслийн талбайн 70-аас дээш хувь газар чөлөөлөлтөд өртсөн бол нийт газрыг чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэсэн хэдий ч иргэдтэй тулж ажиллаж, газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг сонсдог, 100 хувьтай газар чөлөөлөлтийг дэмжүүлэхийн тулд ажиллаж буйг албаны хүмүүс онцолж байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Сэлбэ хотын төслийг бүх иргэд дэмжиж, нийтийн эрх ашгийг хүндлэн хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уриаллаа. Тэрбээр https://selbecity.mn/ сайтаар дамжуулж Сэлбэ хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх бүтээн байгуулалтын 26 багц ажилд иргэн, аж ахуйн нэгжүүдээс санал авч байгааг дурдсан юм.
Эхний ээлжийн тендер зарласан нэг, хоёрдугаар багцын ажилд газар чөлөөлөлтийн асуудал харьцангуй бага. Геодезийн цэг байгуулах ажлууд эхэлсэн. Мэдээлэл харилцааны сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажил үргэлжилж байгааг “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Төслийн удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн төслийн менежер Г.Ууганбаяр хэллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
