Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургадугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо
Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 2025 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох, төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг авахыг төсвийн захирагч нарт үүрэг болголоо.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гэрээ байгуулагдаагүй санхүүжилт болох 535,9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо.
Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6,Боловсролын сайдын багцаас 33.7, Зам, тээврийн сайдын багцаас 33.4, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7, бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцож байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын зардалд хамаарах болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний гэрээ байгуулагдаагүй санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тогтоолд тусгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.
Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсөвт батлагдсан санхүүжилтийг бүрэн ашиглах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.
“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилов
Засгийн газрын хуралдаанаас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэр албажлаа.
Онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Нансалын Тавинбэхийг томилж, түүний үйл ажиллагаанд хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгов.
Мөн эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
Төсвийн хэмнэлтэд нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг холбогдох хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн эрхлэх хүрээний асуудлыг хариуцах стратегийн төлөвлөлт, бодлого гаргах, бодлогын хэрэгжилтийн зохицуулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх болон төрийн захиргааны удирдлага, санхүү, хөрөнгө оруулалтын чиг үүрэг бүхий нэгжтэй тодорхойлж бүтцийн нэгжийн болон орон тооны хязгаарыг тогтоож Засгийн газрын дараагийн хуралдаанд хэлэлцүүлэн шинэчлэн батлуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх асуудлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийгшалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, үр дүнг танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа.
Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийн тайланг ЗГХЭГ-т сар бүр ирүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, эхлүүлэх, 2025-2026 оны өвлийг цахилгаан, дулааны хямралгүй даван туулах, шахмал түлшний нөөц бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн тасалдалгүй байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг долоо хоногт боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо. Түлшний нөөц бүрдүүлэхдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүйгээр дотоодоос авах боломжийг судлахыг даалгалаа.
Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тээвэр, нислэгийн асуудалд онцгой анхаарах, мөн хүнсний хангамжийг хэвийн байлгах, газар тариалангийн бүс, төвийн нутгаар ган гачигтай байгаатай холбогдуулан ургац алдахаас сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газрын хуралдааны журмыг хатуу баримтлан ажиллахыг Ерөнхий сайд Албан даалгавраараа үүрэгжүүлжээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
