Мисс З.Номинзул ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулжээ

2025 оны 07-р сарын 08 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
тш
“Miss Universe-2024” тэмцээний үндэсний ялагч, мисс З.Номинзул “Eejii.org” хүмүүнлэгийн сан болон “Гэгээнтэн энтертайнмент” ХХК-тай хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулж өглөө.
Тухайлбал, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудын бие бялдар, насны онцлог, сэтгэхүйн хөгжилд тохирсон ном товхимол, бичгийн хэрэгсэл, ширээ сандал, тоглоом зэргийг хандивласан байна. Уг үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, мисс З.Номинзул, “Гэгээнтэн энтертайнмент” ХХК-ийн захирал Б.Халиунаа болон ГССҮТ-ийн Ниймийн эрүүл мэндийн алба, Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон, “Eejii.org” хүмүүнлэгийн сангийн сайн дурын ажилтнууд оролцлоо.
ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ хамт сурч хөгжих, тоглож наадах зэргээр өвчин зовиураас тодорхой хэмжээнд ангижрах боломжтой юм.
мм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх