Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олоон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас мөн Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар ара хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Эх сурвалж: ЦУОШГ:

Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
ЭХЭМҮТ-д нэг долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
