Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026 оны 02-р сарын 05 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
зурхай

Аргын тооллын 2 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 19, өдөр цагаан нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, од харцага-11, хотол чуулган барилдлагат. Сарын цээр өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:14-17:58.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул Сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ харш гараг.
Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх