Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Гавьяат багш цолоор:
- Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, “Хараацай төлөвшил” ТББ-ын тэргүүн Хабаны Доман,
- Монгол Улсын Консерваторийн хөгжмийн ухааны тэнхимийн зөвлөх багш, доктор профессор Мусаханы Озила,
Гавьяат хуульч цолоор:
- Прокурорын газрын ахмад ажилтан Хавдалын Мерейхан,
Хүний гавьяат эмч цолоор:
- “Сансар” эмнэлгийн ахмад эмч Касений Риза,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- “Фатиха” эмнэлгийн Хүний нөөц, чанарын албаны дарга Улихпаны Хуанган,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Ахмад жолооч Сүйенишийн Хазыбай,
Гавьяат тамирчин цолоор:
- Хилийн дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ноокоогийн Жуков,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Бугат сумын сургуулийн зөвлөх багш Аязбайн Нуржамал,
- Баян-Өлгий аймаг дахь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Сагайн Алтай,
- Өлгий сумын 2 дугаар сургуулийн ахмад багш Пилжээгийн Цанхиа,
- Толбо сумын ахмад малчин Боранбайн Махай,
- “Алтыншах” ХХК-ийн менежер Авдикаримын Рота,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Хилийн дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Мукариягийн Ауез,
Алтан гадас одонгоор:
- Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Хаукен Бахытгүл,
- Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Батсүхийн Болормаа,
- 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Закериягийн Алтынгүл,
- Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Чойсүрэнгийн Өлзийтунгалаг,
- Дэлүүн сумын 2 дугаар багийн Засаг дарга Хабдолдагийн Жанарбек,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Татварын газрын Захиргаа, хуулийн тасгийн дарга Хадылбекийн Ерболат,
- “Өндөр цэнгэл хайрхан” ХХК-ийн ерөнхий технологич Мусагийн Хазиза,
- Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Хуатханы Мейрамгүл,
- 5 дугаар сургуулийн физикийн багш Сурауханы Нурбол,
Цэргийн хүндэт медалиар:
- Хилийн цэргийн дугаар ангийн Хил хамгаалалтын удирдлагын төвийн ахлах ажилтан, хошууч Тарвагийн Тилекберген нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн казах түмний Хаврын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.










2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
