Өдөр бүр юу идэхээ чи өөрөө шийддэг. Гэхдээ яг яагаад идээд байдгаа мэддэггүй. Ингэхэд уншигч та үнэхээр өлссөн үедээ иддэг үү? Эсвэл зүгээр л уйдсан, уйтгартай үедээ иддэг үү? Энэ хоёр асуултын хариулт таны жин хасах хүчин чармайлтанд маш их хамаатай.
Хэрэв та эдгээр асуултанд шууд хариулж чадахгүй байвал дараах аргыг туршаад үзээрэй.
Долоогоос арав хоногийн турш “хоолны өдрийн тэмдэглэл” хөтлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэзээ, хаана, юу идсэн, тухайн үед сэтгэлд чинь ямар мэдрэмж төрж байсан гэдгийг тэмдэглэ. Ухаантай утсан дээрээ хадгалсан ч болно, цаасан дээр бичсэн ч болно.
Арав хоногийн дараа тэмдэглэлээ сайтар ажиглахад юунаас болж идэх ёстой хэмжээнээсээ их идэж байгаа болон, ямар үед эрүүл биш хоол сонгосон нь тодорхой харагдана.
Дараагийн алхам бол хэтрүүлж идэх, муу хоол идэх мөчүүдийг өөртөө гаргахгүй байхад суралцах хэрэгтэй.
Жишээ нь:
Стрессдсэн, ганцаардсан үе болон бусад ямар нэг сэтгэлийн хөдөлгөөний үед ямар нэгэн амттай хоол, чихэрлэг зүйл иддэг. Ингэснээр сэтгэл санаа чинь тайвширдаг. Тэгвэл ийм үе тохиолдсон үед хоол, амттанг сонгохоос өмнө дараах аргыг сонгоод үз.
1. Биеийн хөдөлгөөн сонгох буюу боломжтой бол бялдаржуулах төв, усан санд очих, гадаа гарч алхах, эсвэл гэр зуур хийх ажид байвал амжуулах, цэцэг ногоо тарих гэх мэтийг хийж анхаарлаа идэх юмнаас сарниулан биеэ хөдөлгөх хэрэгтэй.
2. Таван минутын турш гүнзгий амьсгал авах дасгал хийх
3. Юм идэхийн оронд халуун цай удаанаар балгах
4. Сэтгэлийг чинь зовоож байгаа зүйлээ цаасан дээр бичих
5. Хөгжим сонсох
6. Адилхан турахыг хичээж буй найз, гэр бүлийн гишүүнтэйгээ утсаар ярих буюу текст бичих
Зурагт үзэх үедээ заавал ямар нэг юм идмээр байна уу? Тэгвэл дараах аргыг хэрэглээд үз.
1. Хоол цайгаа заавал хоолны ширээн дээр, гал тогооны өрөөнд ид. Зурагтын өмнө хэзээ ч бүү хоолло.
2. Эрүүл биш хүнс, зууш, амттаныг гэртээ нөөцлөн хадгалахгүй байх
3. Боломжтой бол зурагт үзэхдээ унадаг дасгалын дугуй гэртээ авч тавь. Эсвэл гартаа өргөдөг бага хэмжээний жинтэй бол. Таргалах амттан идэж сууснаас гар хуруугаа тослоод суусан нь дээр.
Сайхан хоол хараад идэх хүсэл төрж байна уу?
Гадуур хооллох үед:
1. Зөөгчөөс хоолны өмнө өгдөг талх, чипс гэх мэт зуушийг авчирч өгөхгүй байхыг оронгуутаа сануулах
2. Орц ихтэй газар орсон бол талыг нь авч явж идэхээр зөөгүүрийн хайрцаг авчирч өгөхийг хүс.
Гэртээ:
1. Хоол хийж байх үедээ үе үе амсаад байхгүйн тулд чихэргүй бохь зажлах буюу нимбэгтэй ус гэх мэт илчлэг багатай уух юм уух
2. Өөрсдөө аягалж авахын оронд хүн бүрт тогтмол тохирсон хэмжээний хоолыг аягалж өгөх
Ажил дээрээ:
1. Цуглаан, цайллагын үед амттан өрсөн ширээнээс аль болох хол суу.
2. Ажлынхаа ширээний татуурганд чихэр, шоколадны оронд чихэргүй ааруул, жигнэмэг гэх мэт аль болох эрүүл зууш байлга.
Жингээ хасахыг хичээж буй ээжүүд болон бусад бүх хүмүүст
2018 оны 03-р сарын 29 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
