Монголын улстөрийн хүчнүүдээс Ардчилсан нам анх удаа бүх гишүүдийнхээ саналаар удирдагчаа сонгох гэж байна. Өнөөдөр дангаараа төр барьж буй МАН болон улстөр бизнесийн бүлэглэлийн эсрэг дуугарч,ард түмний өмнөөс хяналт тавих өргөн цараатай үүрэг гүйцэтгэж байгаа АН хариуцлагатай сонголтын өмнө тулжээ. Нэр дэвшигч таван эрхмийн хэнийг сонгох вэ. Тэд бүгдээрээ л намдаа үнэ цэнтэй гишүүд. Энэ удаагийн сонголт бол зөвхөн нэг намын даргын сандал,суудлын өрсөлдөөн биш улс орны цаашдын хувь заяатай холбогдох том асуудал. Бүтэн сарын турш өвлийн жаврыг үл ажран эх орноо хөндлөн гулд давхихдаа нэр дэвшигчид өөрсдийгөө эвтэй,найртай гээд л байсан. Яг үнэндээ өрсөлдөгчид л байв. Сунгааны сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчид бие биеэсээ илүүрхэх гэж PR-аар “бөмбөгдөж”,сайн муугаа уудлалцан тв-ийн суваг,сонины нүүр,сошиал ертөнцөөр олныг гайхшруулж байна. Хүн нэг бүрийн алдаа оноог дэнсэлж хэн нь дарга болбол АН-ыг зөв тийш аваад явчих бол гэсэн яриа,санал бодол гишүүн болгоны сэтгэлд уяатай. Өчигдөрхөн МРО судалгааны төвөөс гаргасан социологийн судалгаагаар хэн дарга болбол тохирох вэ гэдгийг олон нийтэд зарлав. Уг судалгаанд 750 гишүүнийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь АН-ын шинээр сонгогдох дарга “Зангарагтай, шударга, зарчимч,гишүүдийнхээ үгийг сонсдог,АН-ыг амжилтанд хүргэж чадах туршлагатай,АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах тэмцэгч хүн байх ёстой” гэдэг дээр санал нэгджээ. Судалгааны дүнгээр намын амьдрал мэдэх зөв хүнээр Д.Эрдэнэбатыг нэрлэсэн байна. Тэр бол намын ажлын асар их туршлагатай,зангарагтай улстөрч. Түүнийг уйгагүй ажил хэрэгч,шударга зарчимч чанар дагалддаг. АН-ыг олон толгойтой могой мэт бие биенээ давах гэж үл ойлголцол,хэрүүл маргаанд идэгдэж байх үед генсекийн ажлыг хүлээн авч өдөр тутам эв гаванд нь оруулах гэж хэрхэн тамираа барж явсныг журмын нөхөд мэдэж буй.
Д.Эрдэнэбатыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээж авах үед хэдэн талаас нийлсэн намуудын төлөөлөл,фракцууд намыг даргагүй болгох шахан хямралдаж байсан. Чухам тэр үед шуудайд хийсэн үхрийн эвэр шиг намын гал тогоог зоригтой эмхэлж цэгцэлсэн хүн бол Д.Эрдэнэбат юм. Түүний эрс шийдэмгий шулуун зан, шударга чанарыг уран цэцэн үг ярьдаг хүмүүсийнхтэй харьцуулшгүй өөр. Микрофон харахаараа утга уянгын халилд автаж эгээ л “Болор цом”-ын шүлэгч шиг аялгуулдаг улстөрчдийг бодвол Д.Эрдэнэбат “эр хар ухаан” билээ. Хэсэг хүмүүсийг мөнгөөр даллаж,өөрийгөө тойрон хуйлруулдаг хувийн эрх ашигт автсан шунаг зан түүнд байхгүй. Өнөөдөр АН шинэ сонголтын босгон дээр ирээд хэн нэгэн “өндөг” шиг өө сэвгүй улстөрчийг хайгаагүй. Харин шуудайд хийсэн үхрийн эврийг үүрч яваад олигтойхон тээрэмдэж аяга хийх хүн хэрэгтэй гэж шударга гишүүд, дэмжигчид ярьж байна. Тэгээд тэр аягандаа 2020 онд сөн түших зорилготой гэнэ. Тэр хүн нь Д.Эрдэнэбат гэдэгтэй санал зөрөх гишүүд ховор байх шиг анзаарагдсан. Ойлголцол, эв нэгдэл нягтралыг эрхэмлэдэг тэрээр АН-ыг хэнд ч муухай харагдуулахгүй авч явж чадах улстөрч мөн билээ. Өмнө нь генсек байхдаа хувь хүний хувьд ч улстөрч хүний хувьд ч ямар түшигтэй, эерэг үзүүлэлттэй байсныг нь сунгааны өдрүүдэд газар сайгүй ам уралдан ярьж байсан билээ. Тэгэхээр АН-ыг үймж бужигнасан тэр цагт эвээр зохицуулж,намыг нэг зүгт чиглүүлж эв нэгдэл,ойлголцлыг эрхэмлэж чадсан Д.Эрдэнэбатад энэ удаа ч итгэл хүлээлгэхэд болохгүй нь юу билээ.
Н.Наран


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Энэ хүн яагаад ч явахгүй ээ! PR хийлгэхээр баахан хүн хөлсөлсөн нь шулуундаа гарч бгаам бна
ene mal yu yriad bainaa .kommmunist baisan.chinii medekh amidralig bid medne.chi ymar amidral medeed baina.chiii orlogch nymkhuu saykhan NISAN ya 62 unaad shaligalj ybaan amidraluu??? kkkk bu teneg l malaa chamaig AN darga bolvol olon gishuud AN garnaa.malaa bu tebegtee .chi bol khench bishee Mongol turd//
Эрдэнэбат мөн л дөө өөр хэн байх вэ попчин батзандан, Баянголын Эрдэнэван,самурай Гантөмөр АН-ын дарга болно гэхээр нэг л бууж өгөхгүй байгаам даа Эрдэнэбат даруухан хүн дээ