Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдрөөр Монголын улс төрийн ууган хүчин МАН-д дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн тэргүүтэй 124 залуу элсэн орж, намын батлахаа гардан авлаа. МАН-д шинэ гишүүн элсүүлэх ёслолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Ёслолыг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ. Тэрээр “улс төрийн нам сонгох бол чухал сонголт, энэхүү чухал хариуцлагатай сонголтоороо улс төрийн ууган хүчин МАН-ыг сонгон элсэж байгаа 124 гишүүндээ талархал илэрхийлье” хэмээв.
Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ын батлахаа гардан аваад “МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож явсан нам. Түүний нэг баталгаа бол 1990 онд гарч ирсэн залуучуудыг Жамбын Батмөнх сонсож, төрөө тэдэнд атгуулж байсныг бид мэднэ. Залуучуудын дуу хоолой, нэгэн үеийн түүчээ болж МАН-ын босоо ноён нуруунд өөрийнхөө хүчийг өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, мөн иргэн хүний үүрэг” хэмээсэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Намын батлахаа гардан авсан залууст үе үеийн ахмадууд, ууган гишүүдээс сонгосон сонголт, үзэл баримтлалдаа үнэнч байж, улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу хүний эрч хүчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэхийн чухалчлан захиж байв.










Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
