Өнөөдөр Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн-2018 төрийн ордны их танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТОСК, БХТөв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, “Монгол барилгын үндэсний ассосиаци” төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг 650 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ:
“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцож байгаа Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг эрж, Барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Барилгын салбар нь нийт 95.0 мянга гаруй ажлын байртай, түүний дийлэнхи буюу 78.6 мянга нь барилга угсралт, 14.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг, жил бүр 13.0 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэж байдаг материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар болон хөгжиж байна. Улс орны эдийн засаг хямралтай амаргүй нөхцөлд барилгын салбарт орчин цагын хийц загвартай, металл, төмөр бетонон каркас,шилэн фасад бүхий олон давхар барилгууд сүндэрлэж,инженерийн нарийн төвөгшил шаардлага бүхий Хөшигийн хөндийн нисэх буудлын цогцолбор байгууламж, дотоодын хэрэгцээг хангах зориулалттай улирлын хамааралгүй орон сууц барих болон “Хөх Цавын” цемент шохойн үйлдвэрүүд ашиглалтад оржээ. Хот хөдөөд орон сууц,нийгэм ахуйн зориулалттай олон тооны барилгыг ашиглалтад өгсөн үр дүнтэй байна.
БХБЯ бодлого хэрэгжилттээ зарим өөрчлөлт, шинэчлэл хийснийг Та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Барилгын тухай хуулийн дагуу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулсан. Мөн түүнчлэн газар ,барилга ,хот байгуулалтын орон зайн мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлж, ашиглаж эхэлсэн зэргийг юуны өмнө дурдаж хэлэхийг хүсч байна. Эдгээр арга хэмжээнүүд нь бүхэлдээ барилгын салбарын хөгжил,хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтад бодитой түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
Манай яамны зүгээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах, түрээсийн орон сууц барих чиглэлээр холбогдох тооцоо судлагааг гарган ажиллаж байна.
Улаанбаатар хотод “Төв цэвэрлэх байгууламж”, “1008 айлын орон сууц” барих ажлыг эхлүүлэх, гэр хорооллын инженерийн дэд бүтц байгуулах ажлыг үргэлжлүүлэх,10 гаруй аймагт бохир ус цэвэрлэх байгууламжууд, БНСУ-аас авах 500 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр түрээсийн орон сууцны хороолол барих зэрэг улс, орон нутгийн чанартай төсөл, хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.
Барилгын салбарт баримтлах бодлого, дагаж мөрдөх норм норматив, стандартыг олон улсын жишигт хүргэж сайжруулах, ногоон барилгыг хөгжүүлэх, үйлдвэрлэлд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтэд анхааралтай хандаж, санал санаачлагыг дэмжин, эдгээр байгууллагыг чадавхижуулахад цаашид ч хамтран ажиллана.
Энэхүү зөвлөгөөнд төрийн болон барилга, нийтийн аж ахуйн салбарын төрийн бус байгууллага, төв, орон нутгийн аж ахуйн нэгж, инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцож байгаа нь төрийн бодлого, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлуудаар зөв гарц, шийдэл олох, хамтран шийдвэрлэхэд сайхан боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.
Ингээд барилга, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй Та бүхэнд ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд зөвлөгөөний үйл ажиллагааг нээж байна” гэв.
Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд үг хэлж, “…Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.
Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно.” гэдгээ илэрхийллээ.
Есөн цаг үргэлжилсэн тус зөвлөгөөний үеэр эрдэмтэн судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, төриййн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд Барилга, нийтийн аж ахуйн салбарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар ярилцаж, холбогдох илтгэл, судалгаа, мэдээллүүдийг танилцуулж байсан юм.





“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
