Гурван шатны сонгуульд нэгтгэн хэрэглэсэн Сонгуулийн тухай хуулийг энэ удаагийн парламент гурав задлах нь тодорхой болсон.
Харин УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил гаруйнхны хугацаа үлдсэн энэ үед сонгуулийг ямар тогтолцоогоор хэрхэн зохион байгуулах нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Эрх баригч МАН Сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн, УИХ-ын, ИТХ-ын гэж гурав ангилахын зэрэгцээ ирэх оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах талаар мэдээлэл гарч эхлэв.
Энэ нь зөвхөн таамаг төдий биш гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төслөөс харж болно. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан томсгосон мажоритар тогтолцоотой болох заалт бүхий сонгуулийн хуулийн төсөл өргөн барьсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдав. Томсгосон мажоритар тогтолцоо нь дотроо мандатад хуваагддаг бөгөөд уг хуулийн төсөлд Булган, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг тус бүр хоёр, харин Өвөрхангайг дөрвөн мандаттай болгохоор тусгасан аж. Түүнчлэн эрх баригчид үнэмлэхүй олонх болсон ч нам доторх зөрчил, гишүүдийн ёс зүй, хариуцлагаас үүдэн УИХ-ын нэр хүнд муу байгаа учир ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь зөв арга зам гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өмнө нь манай улс 2008 болон 2012 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулсан түүхтэй.
Сонгуулийн хуулийн сурагтай зэрэгцэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар ирэх оны сонгуульд өрсөлдөхөөр Говь-Алтай аймгийн тойргийг булаацалдсан гэх асуудал өнгөрсөн долоо хоногт хүчтэй өрнөлөө. Тэгвэл МАН-ын барьж буй бодлогоор буюу ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулбал, нэг намын гишүүд нэр дэвшихдээ тойрог булаацалдах асуудал үүсэхгүйгээр барахгүй ийм маргаан гаргах шаардлагагүй болно. Тэгээд ч хуулийн төсөлд тусгаснаар Говь-Алтай аймгийг хоёр мандаттай болговол Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нарын гэх маргаан ашиггүй болох биш үү. Харин нөхцөл байдал ийм байхад тойрог булаацалдаж, нам дотроо зодоон хийж буй мэтээр харагдуулах сонирхол хэнд байна вэ гэдгийг МАН-ынхан бодох нь зүйн хэрэг.
Дарин дээр давс нэмнэ гэгчээр МАН-ын Хяналтын ерөнхий хороо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, намын зүгээс таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талынханд хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудалтай нь холбогдуулан түүнд хариуцлага тооцсон. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг хуульд оруулсан. Тиймээс түүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэв.
Харин уг шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж үзсэн. Мөн Удирдах зөвлөлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгсөн нь тойрог булаацалдсан гэх асуудалд илүүтэй хүч нэмэв. Хэдийгээр түүнд Хяналтын ерөнхий хороо биш УИХ-ын холбогдох байгууллага хариуцлага тооцох ёстой гэж өмөөрч болох ч алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх нь жам ёс. Түүний саналаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарч хэрэгсэхгүй болж байна. Жишээлбэл, олон нийтийн мэдэж буйгаар мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын авлигын хэрэг саяхан хэрэгсэхгүй боллоо. Үүнээс цаашлаад олон томоохон хэргүүд ч хэрэгсэхгүй болох эрсдэлтэйг улстөрчид, хуульчид хэлж байгаа. Энэ үүднээс алдаа гаргасан учир түүнд хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хороо шиг төрийн институтийн үйл ажиллагаанд оролцож биш, харин эрх үүргийг нь эдэлдэг холбогдох байгууллагууд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны энэ үйлдэл нь сонгууль дөхөхийн хэрээр намынхаа залуусын дунд яс хаях ажиллагааг эхлүүлж буй мэт харагдаж байгааг нуух юун. Тэдний шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ыг бүлэг хүлээн зөвшөөрөөгүй нь Хяналтын ерөнхий хороо намынхаа УЗ-ийн чиглэлийн дагуу шийдвэр гаргадаггүй нь нотлогдлоо. Харин энэ жишээгээр төрийн ажилд намын хяналтын байгууллага хэт өргөн хүрээтэй оролцсоны зэрэгцээ тэдэнд олгосон их эрх мэдлийг эргэж харах цаг болсныг харуулсан үйл явдал боллоо.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь 15 гишүүнтэй бөгөөд тэднийг 2017 онд болсон МАН-ын Их хурлаар шинэчлэн сонгожээ. Тэд намынхаа дүрмийн биелэлт, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох гишүүний талаар холбогдох байгууллагад санал өгөх зэрэг эрх, үүрэгтэй байдаг. Харин төрийн институтийн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэдгийг намын гишүүд нь ч хэлж байна. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны үеэр үг хэлж байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй. Бүлгийн гишүүд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.
Ямартай ч сонгуулийн хуулийн сурагтай зэрэгцэн өрнөж буй үйл явдлыг хөндлөнгийн нүдээр ажихад ийм байна. Цаашлаад энэ мэт маргаан үр ашигтай юу, үгүй юү гэдгийг одоо хэлэлцэхээр бэлтгэж байгаа гурван шатны сонгуулийн хуулиас мэдэж болох билээ.


Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
