Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ.
“Улаанбаатар Түншлэл” Олон улсын үзэсгэлэн яармагийг 1996 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах зорилгоор зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн үзэсгэлэн нь нийслэлийн 380 жилийн ой, Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ой, Азийн худалдааг дэмжих байгууллагуудын чуулганы үеэр зохион байгуулагдаж байгаагаар онцлог бөгөөд Беларусь улс түнш орноор оролцож байгаа юм.
Үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Тайвань, Польш, Беларусь зэрэг орнуудын болон дотоодын 100 гаруй томоохон аж ахуй нэгж, байгууллагууд үзэсгэлэнд оролцож шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлах, бизнесийн түншээ олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ Олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Үзэсгэлэнд барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, инноваци, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн гэсэн нэр төрлөөр аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр нийт 13 номинацаар шилдгүүдийг шалгаруулж урамшуулна.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
