Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягт ТТ-11 шинэчлэгдэж, илүү хялбар боллоо. Үндсэн тайлан өөрчлөгдөөгүй бөгөөд хавсралт мэдээг хялбаршуулж, тайлангийн тооцооллыг зөрүүгүй хийдэг болов. Тайлангийн хавсралт мэдээнд гарсан өөрчлөлтийн давуу талууд:
1. Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.1 -д ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.1- 7.1.7-р заалт тус бүрээр дүнгээ оруулдаг байсныг нэгтгэж гурван багана болгосон.
2. Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.2-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний регистрийн дугаарыг хийхэд үндсэн мэдээллийг нэгдүгээр хавсралтаас шууд татдаг болсон.
3. Өмнөх улирлын тайлангаас хавсралт мэдээгээ татах боломжтой болсон.
4. Тайлан руу excel өргөтгөлтэй файл хуулахад тооцооллын алдаа гарах, мэдээлэл зөрөх асуудлыг шийдвэрлэсэн.
Сар бүрийн цалин тогтмол бус байдаг ажилтны цалингийн хөнгөлөлтийг “Сард ногдох хөнгөлөлт” баганын бусад хэсгийг сонгож “Нийт хөнгөлөлт багана”-д дүнгээ гараас оруулах боломжтой.
Эх сурвалж: Татварын Ерөнхий газар

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
